Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн

“Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн” сэдвээр ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Гөрөөчингийн Гэрэлмаатай ярилцсан ярилцлага сонсгоно.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн
Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг:

“Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн” сэдвээр ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Гөрөөчингийн Гэрэлмаатай ярилцсан ярилцлага сонсгоно.

“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.

“Хэлц үг” буланд: ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Санжпэрлээгийн Энхжаргал оролцож ”Нуруугаа авахуулсан морь шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож ”Завдаа, зарам, загьсах, зуйгар” зэрэг үгийн утга тайлбарлана.

“Орчуулж болох үг” буланд: “запас, зенит, категори, катушка” зэрэг үгийн утга тайлбарлана.

Mongolian National Radio · Монгол нэр томьёо судлалыг хөгжүүлсэн эрдэмтэн

Хуваалцах