Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол офицер НҮБ-ыг төлөөлж Чад улсад энх тайвны төлөөх сургалт удирдан явууллаа

Монгол хүн НҮБ-ыг төлөөлж аюулгүй байдал, энх тайвны төлөөх сургалтыг хаа хол Африкийн Чад Улсад удирдан явуулав. Нью Йорк хотод байрлах НҮБ-ын төв штабт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хоёр хурандаа ажилладаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол офицер НҮБ-ыг төлөөлж Чад улсад энх тайвны төлөөх сургалт удирдан явууллаа
Монгол офицер НҮБ-ыг төлөөлж Чад улсад энх тайвны төлөөх сургалт удирдан явууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол хүн НҮБ-ыг төлөөлж аюулгүй байдал, энх тайвны төлөөх сургалтыг хаа хол Африкийн Чад Улсад удирдан явуулав. Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын төв штабт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хоёр хурандаа ажилладаг.

Тэдний нэг хурандаа Н.Нямжаргал Бүгд Найрамдах Чад Улсын нийслэл Джамена хотод “Үндэсний ахлах төлөвлөгч нарын дамжаа”-г амжилттай удирдан зохион байгуулжээ. Дамжаанд Чад Улсын Зэвсэгт хүчний хошуучаас бригадын генерал хүртэлх цолтой нийт 31 ахлах болон дээд офицер хамрагджээ.

Тус улс Малид явагдаж буй НҮБ-ын MINUSMA ажиллагаа (ажиллагааны эрсдэл хамгийн өндөр)-нд хамгийн их цэрэг хандивлагч улсын нэг бөгөөд цэрэг, цагдаагийн алба хаагчид илгээж буй тоогоор жагсаалтад 14 дүгээрт бичигддэг байна.

Монгол цэргүүд өдгөө гүйцэтгэх албан тушаалаас НҮБ-д удирдах албан тушаал хүртэл хашиж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах