Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол орны гадаад орчны цацрагийн хяналтын талаар мэдээлэл өглөө

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон Улсын Атомын Энергийн Агентлаг хамтран Улаанбаатар хотодзохион байгуулж буй “Гадаад орчны цацрагийн хяналт” дагалдах сургалтад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан хүн амын шарлага, Монгол орны гадаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол орны гадаад орчны цацрагийн хяналтын талаар мэдээлэл өглөө
Монгол орны гадаад орчны цацрагийн хяналтын талаар мэдээлэл өглөө. Зураг: МҮОНРТ

Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Япон Улсын Атомын Энергийн Агентлаг хамтран Улаанбаатар хотодзохион байгуулж буй “Гадаад орчны цацрагийн хяналт” дагалдах сургалтад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Мөнхсайхан хүн амын шарлага, Монгол орны гадаад орчны цацрагийн хяналтын өнөөгийн байдлын талаар хичээл зааж,мэдээлэл өглөө.Сургалтад МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Цагуур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэн,МУИС-ийн харьяа Цөмийн судалгааны төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн зэрэг төв, орон нутгийн төрийн 11 байгууллагын 15 албан хаагч хамрагдсан бөгөөд хүн амын шарлагын тунг тооцоолох, хөрс, ус, агаарт гамма цацрагийн тунгийн чадлыг хэмжих, дээж авахад анхаарах асуудлын талаар оролцогчид мэдлэг чадвараа дээшлүүлсэн.

Хуваалцах