Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол оронд хэр хэмжээтэй хур тунадас ордог вэ

Энэ жилийн хувьд манай орны нийт нутгаар хур тунадас харилцан адилгүй орж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол оронд хэр хэмжээтэй хур тунадас ордог вэ
Монгол оронд хэр хэмжээтэй хур тунадас ордог вэ. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн хувьд манай орны нийт нутгаар хур тунадас харилцан адилгүй орж байна.

1981-2010 оны дунджаар манай орны жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 202.1 мм байдаг бол энэхүү утга өндөр уулын бүслүүрт 130.8 мм, уулын тайгад 261.8 мм, уулын ойт хээрт 293.9 мм, хээрт 224.6 мм, цөлийн хээрт 119.6 мм, цөлийн бүсэд 90.6 мм тус тус ордог байна.

Гэхдээ өндөр уул, уулын тайгын бүслүүрт буюу Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөрлөг уулсаар жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 350-400 мм байдаг бол цөлийн бүсэд хамаарах Алтайн өвөр говьд 50 мм-ээс ч бага тунадас унадаг байна.

Жилийн хур тунадасны 85 хувь нь дулааны улиралд (4-9 сар) унадаг бол түүний 50-60 хувь нь 7 болон 8 дугаар сард унадаг байна.

Хуваалцах