Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” форум боллоо

“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” анхдугаар чуулга уулзалт 2022 оны 05 дугаар сарын 27-28-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” форум боллоо
“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” форум боллоо. Зураг: МҮОНРТ

“Монгол-Орос: Шинэ нөхцөл байдал дахь түншлэл” анхдугаар чуулга уулзалт 2022 оны 05 дугаар сарын 27-28-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтад Монгол Улсаас төр болон бизнес, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцон, хоёр орны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хэтийн төлөв болон бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлууд, хамтын ажиллагааны цаашдын олон боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм. Мөн чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцлоо.

Эрхэм уншигч танд тус форумын гэрэл зургуудаас хүргэж байна.

Хуваалцах