Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, орос цэргүүдийн хамтарсан сургуулилт өндөрлөжээ

“Сэлэнгэ” цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш жил бүр явуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, орос цэргүүдийн хамтарсан сургуулилт өндөрлөжээ
Монгол, орос цэргүүдийн хамтарсан сургуулилт өндөрлөжээ. Зураг: МҮОНРТ

Өвөр Байгалийн нутаг дэвсгэрт зохиогдсон Орос-Монголын цэргийн хамтарсан сургуулилт өндөрлөжээ. "Селенга-2015" хэмээн нэрлэгдсэн энэ ажиллагаанд танк, агаарын нисэх хүчин, хүнд их бууны анги нэгтгэлүүд оролцсон байна. Нийт 850 хүн саад тотгорыг даван туулж, "болзолт алан хядагчдыг" устгасан аж.

Дорнын цэргийн тойргийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг хамтарсан сургуулилтын үеэр бусдаас онцгойлон оролцсон цэргүүдийг байлдааны медалиар шагнан урамшуулжээ.

Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2015” цэргийн сургууль ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Цугол полигонд наймдугаар сарын гуравдахь долоо хоногт болсон.

“Цэргийн сургуулилтанд Буриад улсад байрлаж буй Дорнод цэргийн тойргийн 500 орчим албан хаагч болон Монголын Зэвсэгт хүчний 350 хүртэлх тооны албан хаагчийг оролцсон байна. Сургуулилтын үед Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэг, Су-25 сөнөөгч онгоц зэргийг ашиглласан байна.

“Сэлэнгэ” цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш жил бүр явуулж байгаа билээ.

Хуваалцах