Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор энэ сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ
Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор энэ сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Монгол, Оросын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог сайжруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээний хүрээнд эдийн засгийн чуулга уулзалт, дэвшилтэт техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн тоглолт, спортын уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Зургаадугаар сарын 7-нд Төрийн ордонд нээлтээ хийж, хоёр өдөр үргэлжлэх “Эдийн засгийн чуулга уулзалт”-аар худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, цөмийн энергийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, хоёр улсын бизнес эрхлэгчид харилцан санал бодлоо солилцох юм. Харин Сүхбаатарын талбайд болох “Оросын дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн худалдааны үеэр ОХУ-ын 20 гаруй аж ахуйн нэгж машин, техникээ дэлгэн танилцуулна. Хоёр улсын соёл урлаг, спортыг сурталчлах хүрээнд Монгол, Оросын залуу зохион бүтээгчдийн үзүүлэх тоглолт, Игорь Моисеевын нэрэмжит чуулгын тоглолт, жүдо бөхийн нөхөрсөг тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Хуваалцах