Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт энэ сарын 13-нд эхэлнэ

Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт энэ сарын 13-нд эхэлнэ
“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт энэ сарын 13-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дүгнэх, уг уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдаан зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын А/140 дүгээр захирамжийн дагуу НЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааныг зохион байгуулахаар болсон. Тус уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний шатанд уралдаанд оролцох ангиудыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дүгнэж, дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулна. Хоёрдугаар шатанд шалгарсан ангиудаас шалгаруулалт хийж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг тавдугаар сарын 23-ны өдөр Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулах юм.

Уралдааныг Цэргийн хотхоны тохижилт - 40 хувь, Биеийн тамирын хэрэгсэл, бие бялдрын стандарт - 40 хувь, Цэргийн жагсаалын ажиллагаа - 20 хувь гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр дүгнэнэ.

Мөн “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны хүрээнд Улаанбаатар хотын үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн хамтлагуудын дунд уралдааныг зохион байгуулж, шалгаруулалтыг тавдугаар 23-ны өдөр болох “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны үдшийн цэнгүүний арга хэмжээн дээр зарлаж, шагнал гардуулах юм.

Хуваалцах