"Монгол цэргийн жавхаа-2016" өдөрлөгийн хөтөлбөр
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар,
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.
Өнөөдөр Монгол цэргийн сүр жавхааг төв талбайдаа гайхуулна
Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархалын өдөр, үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт өнөөдөр Чингисийн талбайд 11:30 цагаас эхэлнэ.
Шагнал гардуулах ёслол, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт
11.30 цагт: ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт
13.30 цагт: Зэвсэг техникийн үзэсгэлэн
Үдшийн цэнгүүн
19.00 цагт: Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан
21.00 цагт: Үдшийн цэнгүүнийг нээлтийн ажиллагаа
21.10 цагт: Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт
21.50 цагт: Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан
22.00 цагт: Хурд хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт
22.50 цагт: “Иргэн-цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагаа
22.58 цагт: Монгол Улсын Төрийн дуулал
23.00 цагт: Ёслолын буудлага


















