Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон 9 ангийг ротын жагсаалын жигдрэлт, жагсаалын байран дээрх болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэв. Мөн ротын захирагчийн командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур боллоо.

”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг 5 дугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Мөн тус өдөр “Хурд” хамтлагийн “Монгол Улсын төлөө зүтгэе” тоглолт болно.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа тус уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Хуваалцах