"Монгол цэргийн жавхаа-2018" тэмцээн боллоо
Төв аймгийн Угтаалцайдам суманд цэрэг, эх оронч үзлийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай удирдамжийн дагуу албан байгууллага, багуудын “Монгол цэргийн жавхаа” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Төв аймгийн Угтаалцайдам суманд цэрэг, эх оронч үзлийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай удирдамжийн дагуу албан байгууллага, багуудын “Монгол цэргийн жавхаа” тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Энэ жил уг тэмцээнд таван байгууллагын хамт олон болон О.Гантулга даргатай Хар чулуут багийн малчин залуус идэвхитэй оролцсон байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа Б.Эрдэнэбат, хошууч Т.Төмөрчөдөр, Г.Бат-Эрдэнэ, ахлах дэслэгч Б.Солонго нар ажиллажээ.
Тэргүүн байрыг Л.Цэрэннадмид эрхлэгчтэй “Нарны хаан” цэцэрлэгийн хамт олон, дэд байрыг Б.Түмэндэлгэр ахлагчтай Засаг даргын Тамгын газрын хамт олон, гутгаар байрыг Б.Баярмагнай эрхлэгчтэй “Сонин хангайн багачууд” цэцэрлэгийн хамт олон эзэлсэн бол тусгай байрыг Н.Гантулга ахлагчтай “Эрүүл мэндийн төв”-ийн хамт олон тус тус эзэлжээ.

“Монгол цэргийн жавхаа” тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.



















