Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол-Туркийн гаалийн байгууллагын хамтын ажиллагааг сэргээж, хөгжүүлнэ

Уулзалтаар эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналт болон хууль сахиулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Туркийн гаалийн байгууллагын хамтын ажиллагааг сэргээж, хөгжүүлнэ
Монгол-Туркийн гаалийн байгууллагын хамтын ажиллагааг сэргээж, хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон БНТУ-ын Худалдааны яамны гаалийн асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтаар эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналт болон хууль сахиулах чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн юм.

Энэхүү цахим уулзалт нь сүүлийн жилүүдэд удаашралтай байсан хоёр улсын гаалийн байгууллагын уламжлалт найрсаг харилцааг сэргээж, цаашдын хамтын ажиллагааг бодит агуулгаар өргөжүүлэхэд чиглэсэн техникийн түвшний харилцан ойлголцлыг нэгтгэсэн уулзалт боллоо гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах