Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Туркийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн ТИКА Олон Улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч асан, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Туркийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа
Монгол, Туркийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Туркийн ТИКА Олон Улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч асан, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд Х.Булгантуяа Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хороог Монголын талаас даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд хийгдэж байгаа ажил, цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд Турк Монголын сангийн оруулж болох хувь нэмэр ямар байж болох талаар ажил хэрэгч санал солилцлоо.

Дэд сайд С.Зулпхар Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн нийгэм, соёлын бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах