Монгол Улс 2021-2023 онд "Мазаалай", "Чингис", "Гэрэгэ" бондын 2.3 тэрбум ам.долларын төлбөр төлнө
Засгийн газар энэ оны нэгдүгээр сард "Чингис " бондын үлдэгдэл 127.2 сая америк доллар, зургаадугаар сард "Дим сам" бондын үлдэгдэл 145.9 сая америк долларын төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.
Мэдээллийн алба

Манай улс 2021-2023 онд "Мазаалай", "Чингис", "Гэрэгэ" бондын 2.3 тэрбум ам.долларын төлбөр төлнө. Засгийн газар энэ оны нэгдүгээр сард "Чингис " бондын үлдэгдэл 127.2 сая ам.доллар, зургаадугаар сард "Дим сам" бондын үлдэгдэл 145.9 сая ам.долларын төлбөрийг бүрэн төлж барагдуулжээ.
Засгийн газрын зээллэгийн хүүгийн төлбөрт энэ оны баталсан төсвийн хүрээнд 1.1 их наяд төгрөг төлөхөөр байна. Харин ирэх оны хүүгийн зардалд 860 гаруй тэрбум төгрөг төлөхөөр тооцжээ. Цаашдаа 2021 онд "Мазаалай" бондын 500 сая ам.доллар, 2022 онд "Чингис" бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд "Гэрэгэ" бондын 800 сая ам.долларын төлбөр төлнө. Та бүхэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ярианд анхаарлаа хандуулна уу.


















