Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна

Монгол Улс ирэх гурван жилд буюу 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

ЭЗ
Эдийн засгийн форум-2018

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна
Монгол Улс 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс ирэх гурван жилд буюу 2021 он хүртэл 113 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд нийтдээ 21.86 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг үндсэндээ босгочихсон. Тиймээс одоо том төслүүдээ хөдөлгөх, эдийн засгийн үр ашгийг нь хүртэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл нэн ач холбогдолтой гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юу вэ гэдгийг төр тодорхойлж, түүндээ анхаарах ёстой. Энэ гол хөдөлгөгч хүч бол хувийн хэвшил. Хувийн хэвшлээ дэмжиж, аливаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаад явбал Монгол Улсын эдийн засаг сэргэж, ард иргэдийн амьдрал дээшлэх боломж бий. Нэг ёсондоо нөөцөө, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл маш чухал гэж тэрбээр “Монголын эдийн засгийн форум”-ын үеэр онцолсон юм.

Ойрын хоёр жилд эдийн засгийн өсөлтийг 6-7 хувь байна гэсэн өөдрөг төсөөлөл гарсан. Энэ тооцооллыг хэрэгжүүлэхийн тулд татварын орлого, нийтийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж эдийн засгийн форумд оролцогчид онцолж байна.

Хуваалцах