Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс, АНУ-ын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэнтэй 12 дугаар сарын 8-ны өдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, АНУ-ын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов
Монгол Улс, АНУ-ын консулын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Зураг: МҮОНРТ

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэнтэй 12 дугаар сарын 8-ны өдөр Төрийн департаментын байранд уулзав. Уулзалтад ЭСЯ-ны Түр хамаарагч Б.Болд болон албаны бусад хүмүүс байлцав.

Талууд хоёр талын консулын асуудлаар тусгайлан харилцан санал солилцож, цаашид консулын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаар санал солилцов. АНУ-ын Тэргүүн туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Карен Кристэнсэн Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ хамтран санаачлан “Хариуцлагатай аялцгаая” аяныг амжилттай эхлүүлж, ажил хэрэг болгож буйг сайшаан тэмдэглэв.

Хуваалцах