Монгол Улс барилгын материалын 38 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг
Манай улс барилгын материалын 38 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Гэхдээ түүхий эдийг нь урд, хойд хөршөөсөө оруулж ирдэг үйлдвэрүүд үүнд багтаж байгаа юм.
Мэдээллийн алба

Манай улс барилгын материалын 38 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Гэхдээ түүхий эдийг нь урд, хойд хөршөөсөө оруулж ирдэг үйлдвэрүүд үүнд багтаж байгаа юм.
Тэгвэл хоёр жилийн дараа барилгын материалын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх, үйлдвэрлэж байгаа материалын нэр төрлийг өсгөх, мөн түүхий эдээ гаднаас биш дотоодоосоо хангадаг болгохоор зорилт тавьж судалгаа хийж байна гэж Барилга хот байгуулалтын яамны Барилга барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батзориг ярилаа.
Mongolian National Radio · Манай улс барилгын материалын 38 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг


















