Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Зураг: МҮОНРТ

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусадасуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: ГИХГ

Хуваалцах