Монгол Улс “Боловсролын цахим шилжилт” арга хэмжээг зохион байгуулах эрхээ баталгаажууллаа
Монгол Улс 2022 оны 9 сарын 16-19 өдрүүдэд АНУ-ын Нью-Иорк хотноо “Хувьсаж буй боловсрол” сэдвийн дор зохион байгуулагдах НҮБ-ын чуулганд “Боловсролын цахим шилжилт” тусгайлсан арга хэмжээг зохион байгуулах эрхээ баталгаажууллаа.
Мэдээллийн алба

Энэхүү арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллаж байгаа бөгөөд олон улсын хөгжлийн байгууллага, Google гэх мэт томоохон компаниудыг урьж оролцуулахаар төлөвлөж байна.
“Боловсролын цахим шилжилт” тусгайлсан арга хэмжээний үеэр боловсролын салбарын сайн туршлагыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа боловсролын салбарт КОВИД-19 цар тахлын үеэр төр, хувийн хэвшлүүдийн боловсруулж, хөгжүүлсэн, түгээн дэлгэрүүлж тодорхой үр дүнд хүрсэн туршлага, үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтээр дэлхийд тэргүүлж буй орон, олон улсын байгууллага, EdTech компаниудаар хэлэлцүүлэх юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.