Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргалаа

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк болон твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргалаа
Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк болон твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,

Уг мэдэгдэлд, "АНУ-ын төсөв батлагдаагүй учир энэхүү Фэйсбүүк хуудсанд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл зөвхөн аюулгүй байдлын талаарх яаралтай мэдээллээс өөр төрлийн мэдээ нийтлэгдэхгүй болсныг мэдэгдъе" гэжээ.

Энэ нь АНУ-ын 2019 оны төсөв бүрэн батлагдаагүй байгаагаас үүдэн тус улсын засаг захиргааны зарим байгууллага, агентлаг нь зарцуулах санхүүжилтээ аваагүй байгаагаас үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байгаатай холбоотой юм байна.

АНУ-ын төсөв батлагдаагүй учир энэхүү Твиттер хуудсанд Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн болох хүртэл зөвхөн аюулгүй байдлын талаарх яаралтай мэдээллээс өөр төрлийн мэдээ нийтлэгдэхгүй болсоныг мэдэгдъе. pic.twitter.com/fk3OFxXwCs

— U.S. Embassy in UB (@usembmongolia)

January 3, 2019

Хуваалцах