Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монгол улс “Google Translate”-д нэгдлээ

Манай улс “Google Translate”-д өнөөдөр албан ёсоор нэгдлээ. “Google Translate” нь цахим орчуулгын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон сайтуудын нэг бөгөөд монгол хэл тус сайтад нэгдснээр

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол улс “Google Translate”-д нэгдлээ
Монгол улс “Google Translate”-д нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Манай улс “Google Translate”-д өнөөдөр албан ёсоор нэгдлээ. “Google Translate” нь цахим орчуулгын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон сайтуудын нэг бөгөөд монгол хэл тус сайтад нэгдснээр англи, орос, япон зэрэг бусад орны хэлнээ бичигдсэн мэдээ, мэдээллийг монгол хэл рүүгээ онлайнаар хөрвүүлэн унших боломжтой болох юм.

Манай улс энэхүү орчуулгын сайттай нэгдэх талаар нэлээд эртнээс ярьж эхэлсэн байдаг. Тодруулбал, 2011 онд Google компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмидт манай улсад айлчлах үеэрээ “Google Translate” дээр Монгол хэлийг оруулна гэдгээ амласны дагуу УИХ-ын дарга З.Энхболд монгол хэлийг “Google translate”-д оруулах тухай өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээс санал авч байсан билээ.

Түлхүүр үг:Монгол улс “Google Translate”-д нэгдлээ
Хуваалцах