Монгол Улс, ОХУ-ын хамтарсан баг Хэнтий аймагт ажиллалаа
ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар 2023 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд аж
Мэдээллийн алба

ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал С.В.Балахонов, лабораторийн тасгийн эрхлэгч С.А. Витязева, ЗӨСҮТ-ийн тархвар судлагч, их эмч Д.Отгонбаяр нар 2023 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллалаа.
Тус хамтарсан баг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өглөө.
-Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага сумдын Орос-Монголын хил орчмын талбайд өргөжүүлэн, 2023 оны 8 дугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх;
Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах,
-Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
Мөн ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Баян-Өлгий, Увс аймагт хийгдсэн хамтарсан тандалт судалгааны дүн”, “Эрхүү хотод болох эмч нарын дээшлүүлэх сургалт”, “Тоног төхөөрөмж нийлүүлэлт”-ийн чиглэлээр санал солилцлоо гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.



















