Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 22 дугаар хуралдаан энэ сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Хуралдаанаар өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилт, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай, эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Тухайлбал ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл, “УБТЗ” ХНН-ийн шинэчлэл, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт зэргийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах