Монгол Улс, Оросын холбооны улсын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна
Мэдээллийн алба

Монгол Улс, Оросын холбооны улсын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Чуулга уулзалтыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар тэргүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Л.Оверчук, Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд В.Е.Ильичев, Тээврийн орлогч сайд бөгөөд төрийн бичгийн дарга Д.С.Зверев нар хүрэлцэн иржээ.
Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны Анхдугаар хуралдаан болж байна. Уг хуралдаанд Монголын талаас Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нар, ОХУ-ын талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.
Мөн харъяа газар агентлагууд болон Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцож байгаа юм.
ЕАЭЗХ-ны орнуудаас, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Худалдааны хэлэлцээний газрын дэд захирал Александра Карпова, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дэд дарга
Татьяна Меркушова, ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын холбооны албаны дэд дарга Роман Милорадов, Холбооны улсын төсөвт байгууллага “ARRIAH”-ийн үүрэг гүйцэтгэгч захирал Руслан Коберник тэргүүтэй албаны хүмүүс,
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар, түүнчлэн Мөн Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын холбогдох албаны хүмүүс хүрэлцэн иржэн.
Уг хуралдаанаар, ЕАЭЗХ-той байгуулсан Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтай холбдогдуулан:
- Монголын талаас хуралд оролцогчид ЕАЭЗХ-ны орнуудтай хйигдэж буй худалдаа хамтын ажилланааны өнөөгийн байдал, тоо баримтыг танилцуулж, ЕАЭЗХ-той хийсэн Хэлэлцээрийг ажил хэрэг болгоход тулгарч буй асуудлууд, санал хүсэлтээ уламжиллаа. ЕАЭЗХ-ны зүгээс шийдвэрлэх арга зам, хамтран ажиллах боломжуудын талаар зохих хариултуудыг өгөв.
Хөтөлбөрийн дагуу хурлаар:
- Хамтарсан хорооны үйл ажиллагааг хангахтай холбоотой асуудлууд;
- Хамтарсан хорооны дүрэм батлах;
- Дэд хороо болон ажлын хэсэг байгуулах;
- Зах зээлд нэвтрэх асуудлууд;
- Хамтарсан замын зураглалын хэрэгжилт; зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.




















