Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улс, ӨМӨЗО-ны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улс, ӨМӨЗО-ны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол Улс, ӨМӨЗО-ны хамтарсан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, үр дүнг түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн өнөөдөр МХАҮТ-ын байранд нээгдэнэ. Хоёр орны эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр бий болсон шинэ технологи, инновацийн бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд түгээх зорилготой уг үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцох юм байна.

Хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, арьсан урлаг, мэдээлэл технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд үзэсгэлэнд оролцож байгаа нь энэ удаагийн үзэсгэлэнгийн нэг онцлог гэлээ.

Үзэсгэлэнд Монголын талаас 20, Хятадын талаас 20 компани оролцож байгаа бөгөөд энэ сарын 4-5 өдрүүдэд МХАҮТ-ын хурлын заал, үзэсгэлэнгийн танхимд болно.

Хуваалцах