Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна

Өнгөрөгч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна
Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын Засгийн газар /ХНХЯам/, БНСУ-ын Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д нийт 49,317 иргэн зорчиж, оршин сууж буйгаас Е-9 визийн ангилалтай Хөдөлмөрийн гэрээт 6,165 (эрэгтэй 5297, эмэгтэй 868) иргэн ажиллаж амьдарч байна гэж БНСУ-ын Цагаачлалын албаны цахим хуудаст мэдээллэсэн байна.ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

Хуваалцах