Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад анх удаа багийн төв өндөр хүчдэлд холбогдов

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн төвд эрчим хүчний дэд станц тавилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад анх удаа багийн төв өндөр хүчдэлд холбогдов
Монгол Улсад анх удаа багийн төв өндөр хүчдэлд холбогдов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн төвд эрчим хүчний дэд станц тавилаа. Согоот багийн төв 400 хүн амтай юм. Багийн төвийг өндөр хүчдэлд холбосноор суурьшлын бүс бий болж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдаж, ажлын байр бий болж, иргэд төрийн үйлчилгээнд ойртох боломж нээгдэнэ гэж ярьж байна. Дэд станцын барилгын ажлыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК гүйцэтгэсэн байна.

Дэд станцыг нээх нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Улсын хэмжээнд 1500 гаруй баг бий. Анх удаа Хэнтий аймаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг шинээр барих, багийн эмч, засаг дарга нарыг унаажуулах зэрэг ажлуудыг хийж байсан. Монгол Улсын хувьд засаг захиргааны нэгж тэр дундаа багийн хөгжлийг сайтар дэмжих ёстой. Тиймээс баг руу хөгжлийг хүргэх зохион байгуулалт хийхэд анхаарч ажиллаж байна" гэв.

Хуваалцах