Монгол Улсад Арабын Нэгдсэн Эмират Улс хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Мэдээллийн алба

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Монгол Улсад хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулганы үеэр Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Өрсөлдөх чадвар, мэдлэг солилцооны асуудал хариуцсан дэд сайд ноён Абдул Лутатай хоёр талын уулзалт хийсэн юм.

Дэд сайд ноён Абдул Лута Монгол Улсын төрийн болон олон нийтийн үйлчилгээ боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний салбарын чанар, хүртээмж, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.



















