Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг угтаж “Атар 60” бүтээлч ажил өрнүүлнэ
2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх зорилгоор “Атар 60” бүтээлч ажил өрнүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 76 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу ХХААХҮЯ-наас “Атар 60” бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, 2
Мэдээллийн алба

2019 онд болох Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан хэрэгжүүлэх зорилгоор “Атар 60” бүтээлч ажил өрнүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 76 дугаар тогтоол гарсан. Үүний дагуу ХХААХҮЯ-наас “Атар 60” бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, 2018-2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. МОНГОЛ УЛСАД АТАР ГАЗАР ЭЗЭМШИЖ ГАЗАР ТАРИАЛАНГ БИЕ ДААСАН САЛБАР БОЛГОН ХӨГЖҮҮЛСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ УГТСАН "АТАР 60" БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨТариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж “Таримал ургамлын үр сортын тухай”, “Тариалангийн даатгалын тухай” хуулиудын төслийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулахТариалан бүхий Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгуудад газар тариалан эрхлэх бүс нутгийг зааглан тогтоох асуудлыг эцэслэн боловсруулж Засгийн газрын шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг орон нутагт хүргэж үр дүнтэй зохион байгуулахАтаршсан болон өнжсөн талбайн нөөцтэй зарим аймгуудад талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахЭдийн засгийн хувьд үр ашигтай, хөрсний үржил шимд эерэг нөлөөтэй үр тариа, тэжээлийн таримлын зохистой сэлгээг сонгон нэвтрүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхТариалан эрхлэлтийг дэмжих сангийн бүтцэд үр үржүүлэг, сорт сорилтын албыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, улаанбуудайн 2-3 сортыг сорьж турших, нутагшуулах ажлыг хэрэгжүүлэхТариалангийн салбарын даатгалын эрх зүйн тогтолцоог шинэчлэн бүрдүүлэх, давхар даатгалын системийг төлөвшүүлэхТариалангийн талбайн шинэчилсэн мэдээллийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулахТариалангийн талбайг ашиглагч, эзэмшигчийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахТариалангийн талбайн кадастрын зургийг шинэчлэх ажлыг зохион байгуулахТариалангийн талбайн кадастрын шинэчлэгдсэн зургийг цахим мэдээллийн нэгдсэн санд оруулах ажлыг хамтран зохион байгуулахТариалангийн эдэлбэр газар, атаршсан газрын кадастрын зураглалыг шинэчлэхБНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд дунд оврын трактор, тэжээлийн таримал тарих, хураах техник нийлүүлж иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгохМонгол Улсын Хөгжлийн банкны дэргэдэх “Ди Би Эм Лизинг” ХХК-тай хамтарч ОХУ, Беларусь, ХБНГУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж нийлүүлэх “Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэл” төслийг боловсруулж хэрэгжүүлэхБНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл хийхТариалангийн салбарт нэвтэрч буй дэвшилтэд техник, технологийн үзэсгэлэнг бүсчлэн зохион байгуулахТөмс, хүнсний ногоо үйлдвэрлэлийн техникийн шинэчлэл хийх, техникээр үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг тогтоох, энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжид техникийг зээлээр олгохГан хуурайшилттай нөхцөлд үр тарианы ургацыг алдагдалгүйгээр авах технологийг турших ажлыг зохион байгуулахХүнсний ногооны ургац хураалтын дараах техник, технологийн зөвлөмж боловсруулахИл талбайн болон хүлэмжийн хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангахТөв болон говийн бүсэд хүлэмжийн хүнсний ногооны үр үржүүлэх үйлдвэрлэлийн хүлэмж байгуулна. Баруун бүсэд ил талбайн хүнсний ногооны үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхВирусгүй бичил булцуугаар төмсний элит үр үйлдвэрлэж, эрүүл үрийн хангамжийг 60 хувьд хүргэхТөмсний Монгол шинэ сортын үрийг үйлдвэрлэлд гаргах, гадаадын 3 сортыг туршиж, нутагшуулах Польш Улсын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймагт төмс боловсруулах цардуулын үйлдвэр байгуулахХүнсний ногооны стандартуудыг шинэчлэн боловсруулж батлуулахТөмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, үзэсгэлэн худалдааг 8-11 дүгээр сард Улаанбаатар хотын 6 дүүрэг, бүх аймаг, сумын төвд зохион байгуулахТөмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэд технологи, зөвлөмж, туршлага солилцох Улсын үзүүлэх сургалтыг жил бүрийн 8 дугаар сард зохион байгуулахҮр, тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тос, тэжээлийн таримлын 2017-2019 онд батлагдсан сортуудын танилцуулга, технологийн зөвлөмжийг нэгтгэн олон нийтэд мэдээлэх13 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах, 2.0 мянган тоннын багтаамжтай үрийн буудай хадгалах элеваторын иж бүрэн цогцолборыг Сэлэнгэ аймагт байгуулахТариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ, Хөтөл, Булган салбаруудын үр тариа хадгалах элеваторын хатаах төхөөрөмжийг шинэчилж суурилуулахУслалтын систем шинээр барьж, сэргээн засварлаж усалгаатай талбайн хэмжээг 1.0 мянган га-гаар нэмэгдүүлэхУсалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмжийн зээлийн дэмжлэг үзүүлснээр 10.0 мянган га талбайн усан хангамжийг сайжруулахАзийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, услалтын систем барих усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэхУсалгаатай тариалангийн технологийн чиглэлээр судалгааны ажил хийхУлаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт борлуулалтын цогцолборын ТЭЗҮ боловсруулж, байгуулах ажлыг эхлүүлэхХовд, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт хүнсний ногооны зоорь барих ажлыг зохион байгуулах, хяналт тавихАймгийн төв, тарилангийн бүс нутаг, уул уурхай түшиглэсэн суурин газарт 500-1000 хүртэл тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь байгуулах ажлыг эхлүүлэхТөмс, хүнсний ногооны хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлалыг боловсруулж батлуулах10 га талбай бүхий зуны нийлэг хальсан хүлэмж нийлүүлж хөнгөлөлттэй нөхцлөөр иргэд, аж ахуйн нэгжид олгон ургацыг 1500 тонноор нэмэгдүүлэх“Өвлийн хүлэмжийн аж ахуй” төсөл хэрэгжүүлж жилийн турш шинэ ургацын хүнсний ногооны хангамжийг сайжруулах, импортыг бууруулахДотоод, гадаадын санхүүжилтээр өвлийн хүлэмж байгуулахад урт хугацаатай зээлийн дэмжлэг үзүүлэхМонгол Улсад ургах боломжтой төрөл бүрийн жимсний сортуудыг турших, нутагшуулах, үржүүлэхэд дэмжлэг үзүүлэхХөнгөлөлттэй нөхцөлөөр жимс, жимсгэний суулгац олгож тариалалтыг нэмэгдүүлэхЧацарганы бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, хангамжийг сайжруулан дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхЖимс, жимсгэнийн чиглэлээр ажиллаж байгаа судлаач, мэргэжилтэн, аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч, сонирхогчдыг дэмжин дотоод, гадаадын мэргэжлийн сургалт, туршлага судлах арга хэмжээнд өргөн хамруулах, харилцан туршлага солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхТариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи усны элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхТариалангийн талбайн хөрсний үржил шимийн төлөв байдлыг тариалангийн бүс нутгаар гарган, бүс нутагт зохицсон дэвшилтэт арга, техник технологиийг сонгон нэвтрүүлэх зөвлөмж, гарын авлага боловсруулахУргацын тоо хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор чанар сайтай, үр дүнтэй ургамал хамгааллын бодис, бордоог нийлүүлж, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлыг зохион байгуулахХөрсний үржил шимийг сайжруулах хүрээнд биологийн болон эрдэс, гумины бордооны хэрэглээг нэмэгдүүлэхпБулган, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгуудын тариалангийн талбайн хөнөөлт организмын тархалтын судалгааг хийж, мэдээллийн системд оруулахУргамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадалыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулахГазар тариалангийн үйлдвэрлэлд ургамал хамгааллын цогц арга хэмжээ, зохистой дадлыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахХөрсний агрохимийн болон агрофизикийн шинжилгээг тариалангийн талбайн эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийн зардлаар хийлгүүлэх, хөрсний үржил шимийн төлөв байдлын үзүүлэлтийг тариалангийн бүс нутгаар гаргуулах ажлыг зохион байгуулахОй угтсан бүтээлч ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах, түүхчилсэн сэдвээр телевизийн нэвтрүүлэг, баримтат уран сайхны кино хийхСалбарын ахмад, дунд, залуу үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулахСалбарын эрдэмтэд, тариаланчдын оролцоотой “Атар-60” онол үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулахМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан механикжуулагчид, ногоочид, мэргэжилтэй ажилчдыг шинээр бэлтгэх, давтан сургахХимийн гаралтай ургамал хамгааллын бодис, бордоо хэрэглэгчдийг зохистой, аюулгүй хэрэглээнд сургах зорилгоор дунд болон богино хугацааны сургалтыг бүсчилэн зохион байгуулахХөдөө аж ахуйн техник борлуулагч дилер компаниудтай хамтарч операторич, механикжуулагч нарт зориулсан техникийн засвар, ашиглалтын сургалт зохион байгуулах“Монгол-Оросын санаачилга-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн техникийн үзэсгэлэн зохион байгуулахХөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах чиглэлээр мэдлэг олгох сургалт зохион байгуулах


















