Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө

Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө
Монгол Улсад жуулчлах гадаадын зарим улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөллөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2023 оны 1 дүгээр 04-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.Үүнд, манай улсыг зорин ирдэг жуулчдын тоогоор тэргүүлдэг, дэлхийн өндөр хөгжилтэй Европын 32 улс, Австрали, Шинэ Зеланд Улс хамаарч байна.Дээрх 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд тодорхой түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.Уг шийдвэр батлагдсанаар манай улсад визгүй зорчдог улсын тоо гучин дөрвөөр нэмэгдэж, жаран нэг болж байна.Эх сурвалж: Гадаад харилцааны яам2023-2025 ОНД ВИЗИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ УЛСЫН ЖАГСААЛТБүгд Найрамдах Австри УлсБельгийн Хаант УлсУнгар УлсБүгд Найрамдах Грек УлсДанийн Хаант УлсИспанийн Хаант УлсБүгд Найрамдах Итали УлсБүгд Найрамдах Латви УлсБүгд Найрамдах Литва УлсЛихтенштайны Хаант УлсЛюксембургийн Их Гүнт УлсБүгд Найрамдах Мальт УлсНидерландын Хаант УлсБүгд Найрамдах Польш УлсБүгд Найрамдах Португал УлсБүгд Найрамдах Словак УлсБүгд Найрамдах Словени УлсБүгд Найрамдах Финланд УлсБүгд Найрамдах Франц УлсБүгд Найрамдах Хорват УлсБүгд Найрамдах Чех УлсШведийн Хаант УлсБүгд Найрамдах Эстони УлсНорвегийн Хаант УлсБүгд Найрамдах Исланд УлсШвейцарын Холбооны УлсБүгд Найрамдах Болгар УлсБүгд Найрамдах Ирланд УлсБүгд Найрамдах Кипр УлсРумын УлсМонакогийн Хаант УлсИх Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант УлсАвстралийн Холбооны УлсШинэ Зеланд Улс

Хуваалцах