Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад он гарснаас хойш 365 515 жуулчин иржээ

Монгол Улсад 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 8 дугаар сарын 7-ныг хүртэл 365515 жуулчин иржээ. Өчигдрийн байдлаар 3540 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8% буюу 72403 нь БНСУ-ын жуулчид эзэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад он гарснаас хойш 365 515 жуулчин иржээ
Монгол Улсад он гарснаас хойш 365 515 жуулчин иржээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 8 дугаар сарын 7-ныг хүртэл 365515 жуулчин иржээ. Өчигдрийн байдлаар 3540 жуулчин ирсэн ба нийт жуулчдын 19,8% буюу 72403 нь БНСУ-ын жуулчид эзэлж байна.

Ирж буй жуулчдын 40.65 хувийг ОХУ, 19.63 хувийг БНСУ, 16.89 хувийг БНХАУ-ын жуулчид эзэлж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан билээ. Салбар яамны зүгээс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.

Хуваалцах