Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого эхэллээ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс нэгдсэн тооллогод хамруулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад  оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого эхэллээ
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн нэгдсэн тооллого эхэллээ. Зураг: МҮОНРТ

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг 10 дугаар сарын 12-ны өдрөөс нэгдсэн тооллогод хамруулж эхэллээ. Энэхүү тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм. Тооллого энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өндөрлөнө.

Хуваалцах