Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна
Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 109 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.

Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, төрийн байгууллагуудад тараагддаг байсан түүхтэй. Цөөхөн хэдэн ширхэгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхийн шаргал хуудаснаа бий.

Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 80 гаруй сонин, 50 гаруй радио, 140 орчим телевиз, 150 орчим вэбсайт үйл ажиллагаа явуулж байна.

Хуваалцах