Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсад Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах мөн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа

КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсад Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах мөн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа
Монгол Улсад Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах мөн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амлалаа. Зураг: МҮОНРТ

КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд маш олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ.

Мөн тус төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо болон Монгол дахь олон улсын байгууллагууд Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах мөн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх амлалт өгөв.

Тодруулбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, Европын холбоо, Франц улсаас Монгол Улсад суугаа Элчид сайдын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчид сайдын яам, Азийн хөгжлийн банк, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, Канад сан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах мөн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ амласнаас гадна дотоодын болон олон улсын түншүүд, олон нийтийг энэ амлалтад нэгдэхийг уриаллаа.

Хуваалцах