Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна

Одоогоор Монгол Улсын нийт иргэдийн гуравны нэг нь буюу 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна. 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд төрөөс

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна
Монгол Улсын 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна. Зураг: МҮОНРТ

Одоогоор Монгол Улсын нийт иргэдийн гуравны нэг нь буюу 1 сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээд байна. 2012 оны 4 сараас өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд төрөөс "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072, мөн “Эрдэнэс Монгол” компанийн давуу эрхийн нэг хувьцааг үнэгүй эзэмшүүлсэн. Зарим иргэд хувьцаанаасаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эх орны хувь хишиг хэлбэрээр авсан байдаг.

“Харин дансаа нээлгээгүй иргэдийн хувьд тухайн хувьцаа зах зээлд гарсан тохиолдолд захиран зарцуулах эрхгүй юм. Гэхдээ данс нээлгэх хугацааг зааж өгөөгүй. Гэтэл гадуур зарим брокердиллерийн компани, хувь хүмүүс худал цуурхал тарааж, иргэдийн эрхэнд халдаж байна” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ. Энэ талаар тус хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн ийнхүү ярилаа.

Хэрэв та үнэт цаасны дансгүй байгаа бол 5 мянган төгрөг, иргэний үнэмлэх, аль нэг банк дахь өөрийн дансны дугаартайгаар өөрт ойр байгаа брокердиллерийн компанид очиж нээлгэх боломжтой.

Хуваалцах