Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж лекц уншина

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр залууст зориулж лекц уншихаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж лекц уншина
Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадорж лекц уншина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономч Шаравын Гунгаадорж “Монгол Улсын хөгжилд Хөдөө аж ахуйн салбарын үүрэг” сэдвээр залууст зориулж лекц уншихаар болжээ. “VIP яриа” лекц, ярилцлагыг АХХ-ны дэргэдэх “Хөгжил” клубээс зохион байгуулж байгаа аж.

Тус арга хэмжээ өнөөдөр 17:00 цагт Ардчилсан хүчний холбооны байранд болно. “VIP яриа” лекц, ярилцлагын зочноор өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцож “Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр нээлттэй ярилцсан байна.

Хуваалцах