Монгол Улсын аварга О.Хангай түрүү бөхийн шагналаа хүүхдийн төлөө зориулна
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга О.Хангай түрүү бөхийн нэрэмжит шагналаа хүүхдийн төлөө зориулаха
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөр тодорсон Монгол Улсын аварга О.Хангай түрүү бөхийн нэрэмжит шагналаа хүүхдийн төлөө зориулахаар шийдвэрлэжээ.
“Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ес дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулдаг юм. Энэ удаад Монгол Улсын аварга О.Хангай Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн энэхүү шагналаа ЭХЭМҮТ-д хандивлахаар болжээ.
Монгол Улсын аварга О.Хангай “Монголын нийт ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Түрүү бөхийн нэрэмжит шагналаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болсон байна.
Одоогоор Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны наймдугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.


















