Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргалаа

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр цахим орчинд Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой мэдээлэл нь х

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргалаа
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргалаа. Зураг: МҮОНРТ

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр цахим орчинд Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой мэдээлэл нь худал үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Ор үндэслэлгүй худал мэдээлэл тараасан хувь хүн, хуулийн этгээдийг олж тогтоон хууль хяналтын байгууллагад шалгуулах болно.

Иргэд та бүхэн цахим орчинд тархаж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, баталгаат эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

Монгол Улсын Батлан хамгаалах яам

Хуваалцах