Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлав

Австрали улсын Сидней хотод 2023 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад УУХҮЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах аж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлав
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчлав. Зураг: МҮОНРТ

Австрали улсын Сидней хотод 2023 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад УУХҮЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтын эхний өдөр Монгол улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын хөтөлбөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд УУХҮЯ, Эрдэнэс Монгол нэгдэл, Хан Алтай Ресурс ХХК, Занаду Майнз ХХК, ABM, AMEP гэх мэт байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж оролцлоо гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Хуваалцах