Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлэв
АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв.
Мэдээллийн алба

АНУ-ын Лас Вегас хотноо халдлага болж, олон арван хүний амь үрэгдэн хэдэн зуун хүн гэмтэж шархадсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад эмгэнэл илэрхийлэв.Эмгэнэлд, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмгэнэлийн бичигт “АНУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Доналд Трамп танааВашингтон хотЭрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,Лас Вегас хотод болсон хэрцгий халдлагын улмаас олон арван хүний амь нас эрсдэн, зуу зуун хүн гэмтэж бэртсэн мэдээг аваад гүнээ харамсч байна. Хохирогчдын гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхонд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн БаттулгаУлаанбаатар хот2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр” гэжээ.


















