Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Цол хасах тухай зарлиг гаргалаа.

Зарлигт:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн Чимэддоржийн Амарболд, Пүрэвийн Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол, Тожооны Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цолыг тус тус хассугай” гэжээ.

Хуваалцах