Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китаровичтай уулзлаа. Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китарович Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаад баяр хүргээд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХУ-ын Ерөнхийлөгч Колинда Грабар Китаровичтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китаровичтай уулзлаа. Хорват Улсын Ерөнхийлөгч хатагтай Колинда Грабар Китарович Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болж байгаад баяр хүргээд монголчууд саяхан үндэсний баяр наадмаа тэмдэглэсэн, ардчилсан чөлөөт орон гэдгийг сайн мэддэг гэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монголчууд 1990 онд ганц ч цонх хагалалгүй тайван замаар ардчилсан нийгэмд шилжсэнийг тэмдэглээд улс төр, эдийн засаг, нийгмийн шилжилтийг нэгэн зэрэг хийсэн, үүгээрээ ч Киргизстан, Мьянмар, Афганистан зэрэг оронтой туршлагаасаа хуваалцдаг гэж байлаа. Мөн саяхан УИХ-ын сонгуулийг иргэдийн хурууны хээгээр, цахим төхөөрөмжөөр амжилттай явуулж, УИХ-ын шинэ бүрэлдэхүүн тангаргаа өргөн шинэ Ерөнхий сайдтай болсныг дурдсан юм.

Хуваалцах