Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд өчигдөр орой эх орондоо ирлээ.Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.Мөн Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өглөө.


















