Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Ц.Эрдэнэбатыг томиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр захирамж гаргаж, Цэвээндоржийн Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд томилж, Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудлыг хариуцууллаа.

Цэвээндоржийн Эрдэнэбатын товч намтар:

Боловсрол:

- 1992 он – Улаанбаатар хотын Технологийн дээд сургууль
- 1996 он – Сингапурт Мэдээллийн удирдлагын системч
- 2008 он – АНУ-д Бизнесийн удирдлагын бакалавр
- 2011 он – Денверийн Их сургуульд Олон улсын улс төр, эдийн засаг судлалын магистр

Ажлын туршлага:

- Монголын хөрөнгийн биржид Гадаад харилцааны референт
- Сангийн яаманд Сангийн сайдын туслах, ахлах эдийн засагч
- Азийн санд ахлах ажилтан
- Нэгдсэн Үндэсний байгууллагад Ази, номхон далайн бүсийн нийтлэг үйлчилгээний эксперт, нийтлэг үйлчилгээний зохицуулагч
- АНУ дахь “Эксперт консалтинг” компанид зөвлөх, захирал
- “Орика Монгол” компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн

Хуваалцах