Монгол Улсын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент хоорондын уулзалт болж байна
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд эхэллээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд эхэллээ.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк нар тус тус тэргүүлж байна.




















