Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол Улсын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгааг авч эхэллээ

Хөдөлмөрийн яам, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд улсын хэмжээний ЖДҮ-ийн ажиглалт судалгаа авах ажлыг албан ёсоор эхлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монгол Улсын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн  ажиглалт судалгааг авч эхэллээ
Монгол Улсын хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгааг авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд улсын хэмжээний ЖДҮ-ийн ажиглалт судалгаа авах ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Судалгаанд нийт 1,500 гаруй аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд судалгаа нь жижиг, дунд бизнесийн хэрэгцээ, тэдэнд тулгарч буй асуудал, цаашдын төлөвлөгөөг тодорхойлох юм. Үүний үр дүнд Хөдөлмөрийн яам цаашид ЖДҮ-ийг дэмжих бодлогыг сайжруулах суурь мэдээлэлтэй болно.

Судалгааны аргачлалыг Европын холбооны ЖДҮ-ийн ажиглалтын туршлага дээр үндэслэн Үндэсний статистикийн хороо, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн тамгын газар, бусад төрийн байгууллагуудын идэвхитэй оролцооны үр дүнд боловсруулан гаргасан. Дүүрэг, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтсүүд зарим жижиг аж ахуйн нэгжүүдээс судалгаа авах замаар судалгааны аргачлалыг туршиж хэрэглэгчдэд аль болох ойлгомжтой, хялбар байгаа эсэхийг нягталсан билээ.

Бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуйн нэгжээс 54929 аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 81,7% буюу 44854 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Тус салбарт 766910 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөрийн зах зээл дахь ажиллагсадын 69,6 хувийг эзэлж байна.

ЖДҮ нь ажиллах хүчний дийлэнх хувийг эзэлж, ажлын байраар хангаж, хүн амын хэрэглээний хүнсний болон бусад олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Иймд ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь Монголын нийгэм болон эдийн засгийн ирээдүйн хөгжилд нэн чухал ба Хөдөлмөрийн яам аж ахуйн нэгжээс шууд ирсэн мэдээлэл дээр үндэслэн үр дүнтэй бодлого боловсруулахыг зорьж байна.

Энэхүү судалгааг эхлүүлэхийн өмнө Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банктай хамтран Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгаа-2018 авахтай холбогдуулан мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулсан.

Сургалтаар төрөөс жижиг, дунд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, хууль тогтоомжууд болон 2018-2020 онд аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгч жижиг, дунд үйлдвэрийн ажиглалт судалгаа авах судалгааны аргачлалыг зааж сургасан юм.

Хуваалцах