“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-Иргэний нийгмийн түншлэл” уулзалт болно
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас жил тутам иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийн асуудлаар санал солилцдог уламжлалтай.
Мэдээллийн алба

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хагас жил тутам иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийн асуудлаар санал солилцдог уламжлалтай.
Хүний эрхийн болон бусад салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй мэдээлэл солилцож хамтран ажиллах нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд олон талт төлөөллийг хангах чухал үүрэгтэй хэмээн ХЭҮК-ын удирдлагууд онцлон үзэж тус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний хагаст буюу 5 дугаар сарын 24-нд "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн түншлэл" ээлжит 15 дахь уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Тус уулзалтаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”, "Хүний эрхийн зөвлөлийн дунд хугацааны хэрэгжилт” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, хэлэлцэнэ. Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.


















