Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн асуудлаар зөвлөмж гаргана
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоногт Будапешт хотноо хуралдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 43 дахь удаагийн чуулганд оролцохдоо
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнгөрөгч долоо хоногт Будапешт хотноо хуралдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ, IOSCO)-ын 43 дахь удаагийн чуулганд оролцохдоо тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пол Эндрюс, дэд дарга Тажиндер Сингх, Хөгжиж буй зах зээлийн комиссын дарга Ралука Теркочи нартай уулзлаа. Уулзалтаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, ялангуяа энэ зах зээлд нэвтэрч буй финтекийн шийдэл, шинэтгэл болон хөгжүүлэлтийн хэтийн төлөв, санхүүгийн зах зээлүүдийн нэгдэл интеграцийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Энэ үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн ҮЦХОУБ-ын удирдлагуудад Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар танилцуулж, хууль эрхзүйн орчны үнэлгээ хийж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагуудыг тодорхойлж, эрхзүйн орчныг сайжруулах бодлогын зөвлөмж гаргуулахаар тохиролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















