Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэе
Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг инфографикаар хүргэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн байдал сүүлийн 30 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг инфографикаар хүргэж байна.
Монгол Улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал:
Ажиллах хүч 1992 онд 860.1 мянга байсан бол 2019 онд 1 273.9 сая болж 413.8 мянган хүнээр өсжээ.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 1992 онд 274.5 мянга байсан бол 2019 онд 832.2 мянга болжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 1992 онд 71.0 хувьтай байсан бол өнгөрсөн онд 54.4 хувь болж буурсан байна.Ажилгүйдлийн түвшин 1992 онд 6.3 хувь байсан бол 2019 онд 10.0 хувь болж өсжээ.2009 оноос өмнөх онуудад ажилгүйдэл, ажилгүйдлийн түвшинг зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийн хүрээнд тооцож байсан бол 2009 оноос эхлэн нийт ажилгүй иргэдээр тооцож байна.Эх сурвалж: ҮСХ


















