Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.2 хувийг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзлэж байна

Манай улс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг сүүлийн жилүүдэд хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.2 хувийг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзлэж байна
Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.2 хувийг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзлэж байна. Зураг: МҮОНРТ

Манай улс уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг сүүлийн жилүүдэд хязгаарлах бодлого барин ажиллаж байгаа. Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3000 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1302, хайгуулын 1698 байна.

Уг үзүүлэлт нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг эзлэж байгаа юм.

Нийт нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөл бүхий талбайн эзлэх хувь 2005 онд ашиглалтын тусгай зөвшөөрөлд 0.1 хувь, хайгуулын тусгай зөвшөөрөл 44.4 хувь байсан.

Харин 2014 оны байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 0.6 хувь, хайгуулынх 8.8 хувийг тус тус эзлэж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нэр төрлөөр нь авч үзвэл, алт 35.3 хувь, барилгын материал 21.0 хувь, нүүрс 17.3 хувь, жонш 12.7 хувь, төмөр 4.2, гянтболд 2.1 хувь бусад 8.0 хувийг эзлэж байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 74.1 хувь нь дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай нь 17.8 хувь, хамтарсан хөрөнгө оруулалттай нь 8.1 хувийг эзлэж байгаа аж.

Түлхүүр үг:Монгол Улсын нутаг дэвсгэрийн 9.2 хувийг уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэлж байна
Хуваалцах